Монгол улсынхаа баялагийг шударгаар зөв тэгш хүртэх иргэн бүрийн эрхийг баталгаажуулахад өмгөөлөн хамгаалагч, чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.
Монгол улсын үндсэн хуульд заасан иргэн бүрийн эрхийг баталгаажуулан, гишүүдээ төлөөлөх, өмгөөлөн хамгаалах, чиглүүлэн холбох, дэмжин ажиллах үндсэн зорилготой.
Монгол улсын баялгийн хуримтлалыг иргэн бүрд үр өгөөжтэй хувилбараар хуваарилах зарчмыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хэлэлцэх тогтолцоог бүрдүүлэх
Хувьцааны холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
Гишүүдээс улсын баялгийн хуримтлалаас хүртэх хувиа өргөжүүлэх, түүний хуваарилалтад тавих хяналтаа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, уриалах
Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан түншлэлийг бэхжүүлэх
Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж хувьцаа эзэмшигч гишүүд, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнтэй мэдлэг, мэдээллээр хангах
Нийгэмлэгийн засаглал, менежементийг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөөцүүдийг бэхжүүлэх
Тун энгийн та хүсэхэд л бид нэгдлээ. та Сайн дураараа доорх анкетийг бөглөхөд л гүйцээ
Нийт гишүүд
Гишүүнээр бүртгүүлэх хүсэлт гаргасан
Зорилт
Монголын Эрдэмтэдийн Үндэсний Зөвлөл
ЭТТ Компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг